Даваа - Баасан: 09:00 - 18:00

Бидний тухай

Ёс зүй, итгэл даахуйц үнэнч байдал

МАНАЙ ҮНЭ ЦЭНЭ

Ёс зүйг эрхэмлэнэ.

Нөү хау болон үл өөрчлөгдөх чанарын баталгаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлага

Мэргэжлийн өндөр чадавхи, Хурдтай үйлчилгээ

МАНАЙ БАГ

Нямдоржийн ТАМИР
Нямдоржийн ТАМИРНөхөрлөлийн гишүүн
Танилцуулга

Н.Тамир нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг бизнес удирдлагын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. Тэрээр тус нөхөрлөлийн үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд Монголын Хуульчдын Холбооны гишүүн. Н.Тамир нь сүүлийн 10-аад жилийн хугацаанд иргэний эрх зүй болон захиргааны эрх зүйн салбарт ажиллаж байгаа ба тэр дундаа компанийн эрх зүй, хөрөнгө оруулалт, франчайз, концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, тендер, тусгай зөвшөөрөл, төслийн санхүүжилт, олон улсын худалдаа, үл хөдлөх хөрөнгө, өрсөлдөөн, хөдөлмөрийн эрх зүй болон шүүн таслах ажиллагаанд голчлон ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй өмгөөлөгч юм. Н.Тамир нь Англи, Орос хэлтэй.

Ажлын туршлага
Энхэлийн ЖАРГАЛ
Энхэлийн ЖАРГАЛ Нөхөрлөлийн гишүүн
Танилцуулга

Энхэлийн Жаргал нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг бакалаврын зэрэгтэй эрх зүйч мэргэжлээр, Удирдлагын Академийн магистрын зэрэгтэй бизнес удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн. Э.Жаргал нь "Коморэби Партнерс" ХХН-ийн хамтран үүсгэн байгуулагч юм. Тэрээр хөрөнгө оруулалт, гадаадын болон дотоодын компаниудад хууль эрх зүйн зохицуулалт, анхдагч зах зээлд хувьцаа нийтэд санал болгох асуудал, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчин болон зээл, барьцааны асуудал, ашигт малтмалын болон бусад тусгай зөвшөөрлийн талаар материал бүрдүүлэлтэд, оюуны өмчийн эрх зүйн асуудал, гааль болон татварын эрх зүйн асуудал зэргээр зөвлөгөө өгөх, гэрээний маргаан, захиргааны маргааны чиглэлээр мэргэшсэн. Э.Жаргал нь “Коморэби Партнерс” ХХН-ийг үүсгэн байгуулахаасаа өмнө банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай. Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч юм. Э.Жаргал нь Англи хэлтэй.

Ажлын туршлага
Батцолмон ЦЭНГҮНЖАВ
Батцолмон ЦЭНГҮНЖАВОюуны өмч, татварын зөвлөх
Танилцуулга

Б.Цэнгүнжав нь Унгар улсын Хууль, улс төрийн шинжлэх ухааны их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан. Б.Цэнгүнжав нь оюуны өмчийн эрх зүйн зохицуулалт, татварын эрх зүйн орчин болон түүнд холбогдох маргаан шийдвэрлэх ажиллагаа зэрэг чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Тэрээр бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгийн судалгааг хийж, Монгол улс дахь үйл ажиллагааных нь талаар, түүний дотор оюуны өмчийн эрх зүй болон татвар зэрэг асуудлуудаар тогтмол зөвлөгөө өгч ажилладаг. Б.Цэнгүнжав нь Үндэсний Аудитын Газарт хуульч, мөн Монгол Улсын Засгийн Газрын Цөмийн Энергийн Комисст тусгай зөвшөөрлийн мэргэжилтэнгээр ажиллаж байсан. Тэрээр Унгар болон Англи хэлтэй.

Ажлын туршлага
Пүрэвсүрэн ОДМАА
Пүрэвсүрэн ОДМААБизнесийн зөвлөх
Танилцуулга

П.Одмаа нь Америкийн нэгдсэн улсын Аризонагийн Их Сургуулийг Удирдлагын мэдээллийн систем мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, Франц улсын Инсеад Их Сургуулийг бизнес удирдлагын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. П.Одмаа нь менежмент, өгөгдлийн шинжилгээ, хөрөнгө оруулалт болон бизнес хөгжил зэрэг чиглэлээр мэргэшсэн. Тэрээр Англи болон Орос хэлтэй.

Ажлын туршлага
Бат-Эрдэнэ АЛТАНГЭРЭЛ
Бат-Эрдэнэ АЛТАНГЭРЭЛБизнесийн зөвлөх
Танилцуулга
Б.Алтангэрэл нь Бүгд Найрамдах Герман улсын Берлинийн Чөлөөт Их сургуулийн Байгалын ухааны их сургуулийг Газарзүй, зайнаас тандалт мэргэжилээр бакалаврын зэрэгтэй, Энэтхэг улсын Шинэ Делигийн Жамиа Миллиа Исламиа Их сургуулийн Байгалийн Ухааны сургуулийг Газарзүй, зайнаас тандалтын бакалаврын зэрэгтэйгээр тус тус төгссөн. Б.Алтангэрэл нь байгаль орчин, орон нутгийн харилцаа, нийгмийн хариуцлага болон байгаль орчны эрх зүйн хэрэгжилт, удирдлагын тогтолцоо зэрэг чиглэлээр 11 жил ажиллаж байна. Б.Алтангэрэл нь Монгол улсад анх удаагаа нүүрсний уурхайн иж бүрэн хаалтын төлөвлөлтийг хэрэгжүүлэн, хаалтын нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэсэн. Алтангэрэл нь уул уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, түүнийг багасгах талаар өргөн хүрээний зөвлөгөө өгсөн ба үүнд байгаль орчинд ээлтэй уул уурхай, тээврийн төслийг хэрэгжүүлэх, нөхөн сэргээх зохицуулалт зэрэг чиглэлийг багтаасан болно. Монгол Улсын анхны агаарын чанарын иж бүрэн шинжилгээний лаборатортой “Ногоон титэм” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Ажлын туршлага
Х.Цэрэндолгор
Х.ЦэрэндолгорОрчуулагч
Танилцуулга
БНХАУ-ын  RenMin University, Хууль зүйн Баклавар
МУИС-ын Хууль зүйн Сургуулийн Магистр
БНХАУ-ын Анхны Иргэний хуулийн котексийг орчуулан гаргасан. Хятадын иргэний хуулиар мэрэгшиж, Хятад-Монгол хос хэл дээр бүх төрлийн хуульзүйн гэрээ, баримт бичиг боловсруулах туршлагатай.