Үйл ажиллагааны чиглэл
Банк санхүү
Манай хуульчид томоохон зээлийн хэлэлцээр, шинээр болон зээлтэй харилцагчийг дахин санхүүжүүлэх зээл, төслүүдэд эрх зүйн зөвлөгөө өгч байсан туршлагатай ба олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авах, өгөх ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны болон санхүүгийн эрх ашгийг хамгаалан оролцдог.
Компани нэгтгэх, өөрчлөн байгуулах, худалдах, худалдан авах
Бид үйлчлүүлэгчээ хил дамнасан болон дотоод дахь компанийн хувьцаа худалдах, компани нийлүүлэх, нэгтгэхтэй холбоотой шилжүүлгийн бүхий л үе шатанд эхнээс нь дуустал үйлчлүүлэгчээ төлөөлөн эрх зүйн зөвлөгөө өгч, due diligence /хууль зүйн магадлан шинжилгээ/ хийх, хэлэлцээрт төлөөлөн оролцож зөвлөгөө өгөх, хувьцаа худалдах худалдан авах болон бусад гэрээ хэлцэл бэлтгэх, шилжүүлгийг гүйцэтгэх ажиллагаанд туслалцаа үзүүлдэг.
Хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт
Манай хуульчид бүх төрлийн үнэт цаас арилжааны үйл ажиллагаанд эрх зүйн зөвлөгөө өгөх ба үнэт цаас арилжааны үйл ажиллагаанд шаардагдах үйл явц, компанийн засаглал, нийцлийн асуудлаар Монгол улсын зохих хууль тогтоомжид нийцүүлэн цогц зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг.
Татвар
Бид үйлчлүүлэгчиддээ Монгол улсын татвар, санхүүгийн эрх зүйн зохицуулалтын асуудлаар зөвлөгөө өгсөн арвин туршлагатай ба татварын эрх зүйн дүгнэлт гаргах, тодорхой худалдааны хэлцэлтэй холбогдуулан татварын асуудлаар тусгайлан зөвлөх, татвар санхүүгийн аливаа эрсдлийг тодорхойлж шийдэл гаргахад тусална.
Компани татан буулгах, дампууруулах
Бид Монгол улсын аж ахуйн нэгжийг татан буулгах, дампуурлын асуудлаар эрх зүйн зөвлөгөө өгөх, дампуурлын болон татан буулгах ажиллагааг удирдах, шаардлага үе шатыг тодорхойлж, өр барагдуулах ажиллагааг зохион байгуулах зэргээр бүхий л үе шатанд эрх зүйн цогц үйлчилгээ үзүүлж байна.
Арбитрын маргаан шийдвэрлэх болон эвлэрүүлэн зуучлах
Бизнесийн үйл ажиллагаанд сааталгүй, түргэн шуурхай асуудлыг шийдвэрлэх үүднээс манай нөхөрлөл нь арбитрын үйл ажиллагаанд үйлчлүүлэгчээ төлөөлж, маргагч талтай хэлэлцээр хийх, тохиролцоонд хүрэхэд туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд эрх зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
Даатгал
Даатгалын үйл ажиллагаа нь Монгол улсад хурдацтай хөгжиж буй бизнесийн шинэ салбар бөгөөд бид дотоодын болон олон улсын даатгалын эрх зүйн зохицуулалт, даатгал болон давхар даатгалтай холбоотой аливаа маргаанд үйлчлүүлэгчээ төлөөлдөг.
Оюуны өмч
Манай хуульчид оюуны өмчийн чиглэлээр тусгайлан мэргэшсэн ба бүх төрлийн барааны тэмдэг, патент, шинжлэх ухааны нээлт, ашигтай загвар зэргийг бүртгүүлэх, оюуны өмчтэй холбоотой шүүхийн маргаанд үйлчлүүлэгчээ төлөөлөн оролцож, эрх зүйн зөвлөгөө өгдөг.
Шударга бус өрсөлдөөн
Бид үйлчлүүлэгчиддээ шударга бус өрсөлдөөн, худалдааны онцгой эрх, ялгавартай үнэ тогтоохтой холбоотой аливаа зөрчлийн эрсдлээс үйлчлүүлэгчээ сэргийлэх үүднээс хууль зүйн зөвлөгөө, дүгнэлт гаргах үйлчилгээ үзүүлдэг.
Авлига, хээл хахуулийн эсрэг комплаенсийн зөвлөгөө
Бид АНУ-ын “Гадаад авлигын тухай хууль” болон Их Британи Улсын “Авлигын эсрэг хууль”-ийн аливаа эрсдлээс сэргийлэх үүднээс бүс нутгийн хийгээд бизнесийн салбарын эрсдлийг харгалзан үйлчлүүлэгчиддээ Монгол улс дахь харилцагч, гэрээлэгчийг шалгах, хууль зүйн магадлан шинжилгээ хийх, нөхцөл байдлын шалгалт хийх үйлчилгээ үзүүлдэг.